Өнгөрсөн тав дахь өдөр нийт 39 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс орон нутагт зам тээврийн гурван осол гарчээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бороогийн хөндий гэх газар Норд бенз маркийн автомашин онхолдож, 28 настай Б амь насаа алджээ.
Мөн Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороо, 53-р байрны хажууд залуучууд буугаар танхайраад байна гэсэн мэдээллийг шалгахад 25 настай эрэгтэй З нь тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж байсныг Чингэлтэй дүүргийн цаглдаагийн хэлтэс шалгаж байна. Иймээс ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )