“Меtal core” чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “White Shadow” хамтлагийнхан энэ сарын 28нд “White Shadow” нэртэй цомгийнхоо баярыг хийсэн билээ. “Aer club”-т болсон цомгийн баярт “Headline”, “Silent Scream”, ”Хос сүх” зэрэг хамтлагийнхан хүрэлцэн ирж уран бүтээлээсээ хүргэсэн бөгөөд хүрэлцэн ирсэн залуус хөгжмийн нүргээн, дууны хэмнэлд нэгэн үдшийг өнгөрүүлжээ.
“White Shadow” хамтлаг анх 2006 онд таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд “Play time 2007” наадамд оролцсоноосоо хойш одоог хүртэл тасралтгүй ая дуугаа хүргэсээр ирсэн юм. Тэдний олон жилийн дараа удаан хүлээлгэн мэндэлсэн “White Shadow” цомог нь хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш гаргасан анхны цомог бөгөөд хамтлагийн залуус энэхүү цомгоороо хувь хүний ганцаардлыг гаргаж өгөхийг зорьсон байна.

Сэтгэгдэл ( 0 )