Боловсрол мэдлэгээ ахиулахаар урд хөршид сурч буй топ модель О.Уянга хөл хүнд болсон төдийгүй эх орондоо амрахаар иржээ. БНХАУ-ын Shandong их сургуульд олон улсын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа тэрбээр өнгөрсөн жилийн зургадугаар сард бүх хятадын хятад хэлний хамгийн том тэмцээн болох “China Bridge”-д оролцоод тэргүүн байрын шагнал гардсан билээ.
Улмаар сургуулийнхаа шилдэг оюутнаар тодорч, эх орныхоо нэрийг гаргасан О.Уянга ээж болох гэж буй бөгөөд Н.Оргил хэмээх даруухан залуутай ханилсан аж. Мисс, загвар өмсөгч бүсгүй зуслангийн байшиндаа тухалсан ч гэлээ, өдөр тутмынхаа ажил хэргийг хөөцөлдөөд тун ч завгүй явдаг бөгөөд “Оргил намайг амар гээд л байгаа. Гэхдээ би завгүй суух дургүй шүү дээ” хэмээн найз нөхөддөө дуулгасан байна.
Дашрамд дуулгахад тэрбээр “Miss Mongolia-2006” наадмын “Мисс модель” өргөмжлөл, “Miss global city” тэмцээний гуравдугаар байрын шагнал, “Азийн супер модель-2009” тэмцээний дэд байрын шагналыг гардаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )