“Алуурчин нинжа” киногоороо Холливудад өөрийн гэсэн байр суурьтай болсноо зарласан Солонгосын жүжигчин, дуучин Рэйн өдийг хүртэл ганц бие явсан. Охидын шүтээн гэгддэг царайлаг залуу маань кинонд хамт тоглосон эмэгтэй жүжигчидтэйгээ нэр холбогддог хэдий ч, энэ бүхнийг үгүйсгэсээр ирсэн. Түүний хувьд, Холливудын сайхан бүсгүй Меган Фокс таалагддаг гэж ярьж явсан ч саяхнаас Солонгосын жүжигчин Ким Тэ Хитэй үерхэж байгаа нь батлагдлаа.
Солонгосын хамгийн баян жүжигчин Рэйнтэй үерхэж байгаагаа Ким Тэ Хи зарласан бөгөөд хайртай залуу нь өдгөө цэргийн алба хааж байгаа юм. Жүжигчин залуу сарын дараа цэргийн албаа хааж дуусгах ажээ.

Сэтгэгдэл ( 3 )
Ex oron gej tseejee deldej duu duulchixaad l boloo gej boddog xumuus ene zaluugaas ulger duurail avaasai yalanguya ter repper uud:) Jee
Estoi uxamsartai zaluu yumaa manai odontsoruudaas tseregt yavsan ni xed bgaa bol??????????
дуучин Пи\райн -бороо \аль эрт цэргээс халагдсаан.Тэд үерхдэгээ ч эрт зарласан шүү дээ.