“Best of Altan urag” тоглолт наадамчдыг баярлуулах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 02

Үндэсний хөгжмийг орчин үеийн хэв маягтай нэгтгэн, уран бүтээл хийдэг “Алтан ураг” хамтлагийнхан үндэсний баяр наадмаар буюу энэ сарын 12-нд 20.00 цагаас СТӨ-нд өөрсдийн бие даасан тоглолтыг хийхээр болжээ. Өмнө нь тоглогдож байгаагүй шинэ зохиолууд болон  2004-2013 оны хооронд тоглогдсон тоглолтуудын шилдэг дуунууд “Best of Altan urag” тоглолтын тайзнаа эгшиглэх гэнэ.

Тухайлбал, “Нисванис” хамтлагийн Л.Энх-Амгалантай хамтарсан уран бүтээл болон дуучин С.Нарантай хамтарсан “Blue rose” зэрэг шинэхэн уран бүтээлээ  энэ үдэш сонордуулах гээд тоглолт  сонин содон зүйлсээр дүүрэн болох юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(206.225.133.128) 2025 оны 03 сарын 13

Mash goyo.Uznee xoo! TA NARTAA URAN BUTEELIIN ONDOR AMJILT XUSIE! EX ORNIIXOO NER ALDARIIG ONDORT ORGOJ YAVAARAI

1  |  0
Top