Орон сууцны хороолол, хотхон олноор баригдах болсон энэ үед Хан-уул дүүрэг руу чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал ихтэй ялангуяа төмөр замын гарман дээр түгжрэл ихээр үүсдэг. Үүнийг зохицуулахаар Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр автозам болон төмөр зам доогуур автомашины нүхэн гарцыг “Туулын гүүр далай” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд нүхэн гарцны угсралтыг хийхээр хийц бүтээцүүдээ талбайд татаж бэлэн болгоод байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон угсралтын ажил өчигдөр оройноос эхэллээ. Автомашины нүхэн гарцыг угсарсны дараа 200 метр автозам тавих бөгөөд гэрээний дагуу 8 сарын 15-нд хүлээлгэн өгөх аж.

Сэтгэгдэл ( 1 )
AN unexeer olon buteen baiguulaltiig xiij baina daa ene erchee bitgii aldaarai gol nx chanartai zam tavix estoi shuu amjilt xusei