Чинбаа “Түмэн хишигтэн” симфони туульсаа УДЭТ-ын гадаа эгшиглүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, МУСТА Б.Чинбат өнгөрсөн тавдугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил нь хийгдсэн “Түмэн хишигтэн” төсөлд зориулан “Эзлэн” хэмээх хөгжмийн бүтээл туурвиж бэлэн болгоод байгаа билээ. Энэхүү симфони туульсын хөгжмийн тохиргоог хийлгэхээр Сингапурыг зорьсон Чинбаа энэ сарын 4-нд эх орондоо ирэх юм байна.

“Түмэн хишигтэн” төслийн 1000 хишигтэн баатрын нээлтэнд зориулсан симфони туульсыг "Үндэсний их найрал хөгжимчид"-ийн 90 хөгжимчид, ДБЭТ-ийн 40 найрал дуучдын бүрэлдэхүүн бүхий 150 гаруй уран бүтээлчид хамтран бүтээснээрээ онцлог юм.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат, Үндэсний их найрал хөгжимчид, дуурийн найрал дуучид, уртын дуучин Түмэнжаргал, удирдаач Буянбаатар нарын хамтран амилуулах “Түмэн хишигтэн” симфони туульсыг энэ сарын 8-ны өдөр УДЭТ-ын гадна тайлбайд эгшиглүүлэх ажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(37.220.130.61) 2025 оны 03 сарын 13

Yamar saihan medee be? Gadaa talbaid sonsoh yamar soyo baih boldoo. Ta buhend amjilt husye.

1  |  0
мөнх(182.160.15.197) 2025 оны 03 сарын 13

ганц юм гуйяа. Төрийн дууллаа баллаад хаячихсан шиг юм хийж алаваа чи

1  |  0
zochin(202.179.26.189) 2025 оны 03 сарын 13

simfone ym bizde heden minut egshigleh ym boldoo aldart Mongoliin saihan oron gej Choidog gdg hunii augaa buteel bi ternees davj garahgui l ym bol hestvvdee amjilt husey

1  |  0
Top