Б.Есүгэн охины хэрэгт холбоотой хүн тус бүрт 28 сая 80.000 төгрөгийн торгууль оногдууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

12 настай Б.Есүгэн охин өнгөрөгч намар Баянгол дүүрэгт барьж байсан барилгын бетон зуурмаг шахагч унасны улмаас, дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар “Төгс гүрэн” ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн шүүх тус хэргийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны оператор жолоочоор ажиллаж байсан Г.Гантөмөрт Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жил зургаан сарын хорих ялаар, “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Дашнямд мөн Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр болжээ.

Түүнчлэн Монголын хот байгууллалтын хүрээлэн ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батболд, “Төгс Гүрэн” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Болд нарт Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар тус тус тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хоёр жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,  “Орд гео” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байсан  Б.Саранхүү, “Буянтрак” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын урьд явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80.000 төгрөгний торгуулийн ял оногдуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
solongo(202.21.105.1) 2025 оны 03 сарын 13

za mongold hunii ami iim l unttei yum uu. aab eej n mongo bish ene mongold hariutslaga gedgiig l changa bailgaasai l gej bodoj bgaa sh dee. dahiad l olon Есүгэн bitgii iim yum boloosoi l gej bodoj bgaa. Ajilchid n yaah be. Tsaana baigaa BOSS n heregtei. ted sugaraad uldlee sh dee.ene bol zo. garts bish ee. iim hariu garsand haramsaj bna. Hoorhii ohinii aab eej d n emegnel ilerhiilj bna. uunees tsaash yabah zam alga uu.tsaashid ch iim l baih uu.TORIIN tushee naraa

1  |  0
дэмий шүү(24.12.92.218) 2025 оны 03 сарын 13

Боль л доо шүүхээ жирийн ажилчдад нь хорих ял оноогоод гол гэмтнүүд нь торгуулаад өнгөрөхдөө яадаг юм бэ.Эд нарын цаана жинхэнэ гэмтнүүдэд нь огт шүргэлгүй өнгөрлөөш дээ монгол улсын нэг иргэн ирээдүйн эх хүний амийг ингэж үнэлдэг юм уу.Ийм шүүх засаглалд чинь дургүй хүрч иргэд босох л болно доо харж л байгаарай.

1  |  0
Top