Архи, тамхинаас “татгалзсан” дуучид анхны дуугаа бичүүлэх гэж студи хэсдэг байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Хамтлагийнхаа 10 жилийн ойн баярыг тохиолдуулан “Нөлөөллөөс дээгүүрт” аян зохион байгуулж, охид залуусыг архи, тамхинаас татгалзахыг уриалж яваа “Татар” хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд юу үзэж, ямар бэрхшээл учирч байснаа дурсаж сууна. Хамгийн сонирхолтой нь, хип хоп урлагийг гадаадын нэгэн хамтлагаас олж мэдсэн нэг ангийн гурван хөвгүүн анхны дуугаа бичүүлэх гэж хөлөө эцтэл студи хэсч явжээ.

Халаасандаа мөнгөгүй, дуулах хүслээс өөрийг мэдэхгүй явсан “Татар”-чууд 1500 төгрөгийн үнэтэй CD авчихаад ихэд нандигнадаг байсан гэнэ. Олон дахин тоглуулсан кассет нь хуучирч муудаад, бичлэг нь чанарын шаардлага хангахаа больсон тул тэд ийнхүү CD сонгосон аж. “Тухайн үед 1500 төгрөг гэдэг үнэхээр их мөнгө шиг санагддаг байлаа. Тиймдээ ч ганц муу CD-гээ өөрөөсөө нуух шахам хайрлаж явсан шүү” хэмээн хөгжилдсөн суусан тус хамтлагийнхан энэ сарын 5-нд UB palace-ын Open Air-т тоглолтоо хийхээр төлөвлөсөн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Өлзий(103.10.22.86) 2025 оны 03 сарын 13

chadwarlag ahiin uran buteeliig chine sonsohiig mash ih huleej bna

1  |  0
baitsa(103.9.88.169) 2025 оны 03 сарын 13

ene tend bubnd naagaal yvj bdiishd.heden tsaasnii show hiihiin

1  |  0
Top