Зам засварын ажлыг Улсын баяр наадмаас өмнө дуусгахаар эрчимтэй ажиллаж байгаа билээ. Өнөөдөр оройн 22.00 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойд талын буцаж эргэдэг уулзвараас баруун тийш Жуковын музейн урд уулзвар хүртэлх нэг км авто замын хойд урсгал буюу баруун тийш явах урсгалыг хааж замын хучилтын ажил хийхээр болжээ. Тус замыг энэ сарын 9-ний өглөө бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )