Нэлээд хэдэн сарын өмнө хөгжимчин, аранжировшик Гангаас салах гэж буй тухайгаа мэдэгдэж, дөрвөн охиноо өнчрүүлэх дөхөөд байсан дуучин Daisy сүүлийн үед овоо тайвширсан бололтой. Шоудаж ирэхэд нь үглэж дуулахгүй, тэсвэр тэвчээр зааж явсан түүнд нөхөр нь “Чамтай чамгүй амьдарчихна” гэж хэлснээс болж, ийнхүү гэр бүлээ цуцлуулах дээрээ тулсан ч асуудал эерэгээр шийдэгджээ. Дуучин бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсанд хэрхэн тэсвэрлэж, айлын эхнэр хүний сайн сайхан чанарыг харуулж явснаа дурдаад хайр даадаггүй, өөдгүй эрчүүдийг хаясан нь дээр гэдгээ илэрхийлж байсан.
Харин нөхөр нь гуйж аргадсаар байгаад эхнэрийнхээ бодлыг өөрчилж дөнгөсөн бөгөөд дуучин Daisy шинэ уран бүтээлдээ орж, цоглог гэгч нь гялалзаж яваа. Түүгээр ч зогсохгүй, туулж өнгөрүүлсэн амьдралынх нь дурсамж бүхий хуучин зургуудаа найз нөхөддөө сонирхуулахаар дэлгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )