“Movie” хамтлагаар овоглосон царайлаг залуус уран бүтээлдээ эргэн оржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

СУИС-ийн кино-драмын ангийн хэсэг залуус нэгдэж “Movie” хамтлагаа байгуулж байсан цаг саяхан мэт. Гэвч ажил амьдралын гараагаа эхэлсэн цагаас хойш дууны уран бүтээл дээрээ анхаарал хандуулж амжилгүй, тус тусынхаа замыг хөөсөн нь бий. Тэдний нэг болох УДЭТ-ын жүжигчин А.Дөлгөөн-Аюуш хамтлагийнхаа уран бүтээлд санаа зовниж явдгаа ч нуугаагүй.

Харин саяхнаас тэрбээр “залхуу” нь дэндсэн бусад гишүүдээ цуглуулан шинэ уран бүтээлийн ажилд орсон тухайгаа дуулгалаа. УДЭТ-аар овоглож явдаг “Драмын дөрвөл” шиг жүжиглэхээс гадна дууны урлагт хүчээ сорихоор сэтгэл шулуудсан залуус шинэ дуугаа дүрсжүүлэн, зураг авалт хийлгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top