Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний баяр наадмаар "Монгол Улсын Баатар" цолтон хоёроор нэмэгдэж магадгүй байна.
Баянзүрх дүүргийн иргэн М.Бямбажав нарын иргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нээлттэй захидал илгээн, хүсэлт тавьжээ. Уг хүсэлт нь Ардчилсан Хувьсгалын Удирдагч Санжаасүрэнгийн Зориг, МАХН-ын дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн Дарга асан Жамбын Батмөнх нарт “Улсын баатар” цолыг нэхэн олгох тухай юм.
Иргэдийн нээлттэй захидалд : “Монгол оронд Ардчилсан хувьсгал ялахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж, ард түмнийхээ өмнө түүхэнд мөрөө үлдээсэн сайхан хүмүүсийн эр зориг мөнхийн гавьяаг бид мартах учиргүй, Хүнлэг, ардчилсан нийгмийн төлөө амь эрсдэн хохирсон С.Зоригийн хэрэг заавал илэрнэ гэж Монголын ард түмэн олон жил найдаж, одоо ч хүлээсээр байна. Тэр аймшигт хэргийн ул мөр тодоос тод, амьд гэрч, баримт нотолгоо нь байсаар атал яагаад илрэхгүй байгааг үнэндээ ойлгохгүй байна. Энэ хэргийг илрүүлэх нөхцөл боломж, урамшуулал шагналыг бодож үзмээр. Ардчилалын алтан хараацай, ард түмний хайртай хүү С.Зоригдоо Улсын баатар цол нөхөн олгоё.
Бүх ард түмний дахин сонгогдсон Ерөнхийлөгчөөсөө бид үүнийг нэг мөр шийдээсэй гэж хүсч байна. Хулганы хамраас цус гаргалгүй хувсгал хийсэн гэж манайхан ярих дуртай. Тэгвэл Ж.Батмөнх гуай хүнд хэцүү тэр үед ямар их үүрэг, гавьяа байгуулсныг санаж Монгол төрийн тэргүүн байсан Жамбын Батмөнх агсанд ч “Улсын баатар” цол нэхэн олгож болохгүй юу гэж Ерөнхийлөгчөөсөө асуумаар байна.
Өнөөдрийн энэхүү сайн сайхан нийгэм цогцлоход энэ хоёр хүний үүрэг роль ямар их байсныг бид өнөөдөр мартах учиргүй” гэжээ.

Сэтгэгдэл ( 8 )
ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЭСГИЙ ЦУВ ГЭЭЧ БОЛООШИВ
Tsedenbal guian gavya shagnaliig sergeesenii daraa ene asuudliig yarih heregtei
Одоо л хүмүүс ухаан орж ардчилалын үнэ цэнийг ойлгож байна даа уг нь бат үүлээс түрүүлж батмөнх гуайдаа өгөх байсан юм жаахан хүүг талханд оочирдож байгаад хүний хөлд дарагдсан тцхай сонсоод л бие нь муудаад бурхан болсон гэж хөгшин нь зурагтаар ярьж байсан одоо бид бүхний төлөө ингэж санаа зовох нэг ч гэсэн улс төрч байгаа болов уу
Äýìæèæ áàéíà.
цус гаргахгүйгээр ардчилалэхлэх боломж олгосон батмөнх агсанд баатар цол өгөхөд буруу юу байхав. зоригт бол дэмий биз дээ