Үндэсний их баяр наадмаар Улаанбаатар хотын зарим музей үнэгүй үйлчилдэг билээ. Энэ жилийн хувьд "Түүхээр аялахуй" музейн аялалд багтсан Монголын үндэсний түүхийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей, Уран зургийн галерей зэрэг долоон музейг 7-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд үнэ төлбөргүй үзэх боломжтой боллоо. Мөн энэ жилээс Өмнөговийн Төв музей, Тэмээний музей, Ёлын аманд байрлах Байгалийн музей баярын өдрүүдэд үнэгүй үйлчлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )