Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс өвөрмөц, шинэ хэв маягаар хийхээр төлөвлөж буйгаа Зохион байгуулах комиссын Урлаг, соёлын салбар хорооноос мэдээлсэн. Гэхдээ баяр наадмын багц тасалбарын үнэд өөрчлөлт оруулахгүй урьд жилүүдийнхтэй адилхан байна хэмээсэн. Тэгвэл Төв цэнгэлдэхийн тасалбарын үнэ суудал, байршлаас хамаарч 16000, 20000, 24000 төгрөгийн үнэлгээтэй байна. Тасалбарыг долдугаар сарын 6-наас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )