1247 санал гомдол иржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох 11-11 төвд эхний хагас жилийн байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, үүний үйл ажиллагаатай холбоотой нийт 1247 санал, гомдол шүүмжлэл иржээ. Эдгээрийн 876 нь санал, хүсэлт, 276 нь гомдол, 90 нь шүүмжлэл, тав нь талархал байжээ. Нийт ирсэн санал хүсэлтийн 1218 нь буюу 97.6 хувь нь шийдвэрлэгдэж 29 санал /2.4 хувь/ нь шийдвэрлэх шатандаа байгаа бөгөөд гомдол, санал хүсэлт, шүүмжлэлийг тухай бүр нь харъяа нэгжийн дарга нарт танилцуулан шийдвэрлүүлж, лавлагаа, зөвлөгөөг хууль тогтоомж, үйл ажиллагааны чиглэлээр нь өгч байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top