БНСУ-ын охидын “Switch” хамтлаг манай улсад тоглолтоо хийхээр болжээ. Тус хамтлагийг нийслэлийн ногоон байгууламж, цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх гэж буй компанит ажлын хүрээнд урьж авчирч байгаа юм байна.
Хамтлагийнхан монголын залуустай гурван өдрийг хамтдаа өнгөрөөхийн зэрэгцээ ногоон байгууламжаа хэрхэн нэмэгдүүлэх талаар анхаарч, мод тарих ажээ. Энэ ажлын хүрээнд Монгол залуучуудын хамтаар нэг шөнө, хоёр өдрийн аялал зохион байгуулах, СХД-ийн 84-р цэцэрлэгийн гадна талбайг тохижуулах, ногоон байгууламж, усан оргилуур байгуулж өгөх, хүүхдийн зурагтай үлгэрийн ном хандивлах зэрэг нэр хүндтэй олон ажлыг зохион байгуулах гэнэ.
Цаашид ч бусад цэцэрлэгийг тохижуулах ажлыг тогтмолжуулан ажиллах юм байна. Уг ажлыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )