УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын Их Хурлын 1993 оны 6-р сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулжээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шинэчилж ард нийтийн хүртээл болгох шаардлагыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 1993 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ын тодорхой зүйл, заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгажээ.Тухайлбал уг журамын нэгийн 1 дүгээр зүйлд нэмэлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр нь 7 сарын 10-ны өдөр байхаар хуульчлах аж.

Сэтгэгдэл ( 0 )