Өнөөдөр Майкл Жэксоныг дурсана

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 29

Өнөөдөр Соёлын Тѳв Өргѳѳнд 19.00 цагаас “Попын Хаан” хэмээн өргөмжлөгдсөн Майкл Жэксоны гэгээн дурсгалыг хүндэтгэх поп оркестр, гоцлол хөгжмийн "FOREVER" тоглолт болно. Тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим,Баянмонгол Чуулга, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын найрал дуу, Гитарчин Д.Өлзий-Орших, Хийлч Ч.Дэлгэрцэцэг, Морин хуурч Д.Шинэцог-Гени нарын зуу гаруй уран бүтээлчид оролцох аж. Уг тоглолт нь Майкл Жэксоны дурсгалд зориулсан Монгол дахь анхны томоохон тоглолт бөгөөд дэлхийн хэмжээнд поп оркестрийн анхны бүрэн хэмжээний шоу концeрт гэдгээрээ онцлог юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
т1 өөжгий(202.9.47.133) 2025 оны 03 сарын 13

эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ Өөжгий гэдэг далдага тэнд юу шиншилж яваа юм болдоо хөөрхий хэ хэ

1  |  0
Top