“Andra Model Management” агентлагаа байгуулан тун ч амжилттай яваа мисс Х.Бадамгэрэлийг хөл хүндтэй болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн билээ. “Мисс Монголиа-2009” наадмын тэргүүн мисс Х.Бадамгэрэл ирээдүйд олон хүүхэдтэй болохыг хүсдэгээ нууж хаалгүй ярьж байсан удаатай. Түүний нөхөр нь дуучин Becky бөгөөд "Оюу Толгой" компанид ажилладаг байснаа болиод өдгөө “Fashion channel” сувгийн захирлаар ажиллах болсон гэдэг.
Хүүхэд төрүүлснийхээ дараа болон одоогийн байдалдаа сэтгэл хангалуун бус байдаг охид бүсгүйчүүдэд итгэл өгч, гоё сайхан болоход нь туслах зорилготой энэхүү агентлагийг үүсгэн байгуулагч үзэсгэлэнт бүсгүй маань төлөвлөсөнийхөө дагуу ээж болохоор шийдсэн тухай мэдээлэл үнэн эсэхийг өөрөөс нь лавлалаа.
-Сайхан амарч байна уу. Агентлагийн тань үйл ажиллагаа жигдэрсэн биз дээ?
-Баярлалаа, маш сайхан амарч байна. Агентлагийнхаа үйл ажиллагааг жигдрүүлж, сургалтаа хэдийнэ эхэлсэн.
-Загвар өмсөгч С.Төгсөөтэй хамтран ажиллаж байгаа гэл үү?
-Тийм ээ. “Andra Model Management” агентлагийн ерөнхий захирлаар нь би, гүйцэтгэх захирлаар нь С.Төгс ажиллаж байгаа. Бид хоёр агентлагаа удирдахаас гадна сургалтынхаа хичээлд багшлах, арга хэмжээ зохион байгуулах маягаар бүх зүйлийг өөрсдийн гараар хийж байна.
-Гадаад харилцааны тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Анхааралгүй яахав. С.Төгс бид хоёр олон зүйлийг хийхээр төлөвлөсөн учраас энэ асуудлыг цогц байдлаар нь шийднэ.
-Таныг хөл хүндтэй болсон талаар хэвлэлүүдэд бичиж эхэллээ. Энэ үнэн үү?
-Тийм ээ, үнэн. Ээж болох бэлтгэлээ базаагаад сэтгэл догдлон хүлээж сууна./инээв/
-Одоо хэдэн сартай вэ. Хуримаа хэзээ хийхээр төлөвлөж байна?
-Таван сартай. Хуримын тухайд арай болоогүй ээ. Юутай ч, шинэ хүнээ тосч авья. Цаг нь болохоор хуримаа хийнэ.
Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 1 )
энэ тийм ч сайхан хүүхэн биш л юм байна ш дээ. Сайхан монгол бүсгүйн дүр төрх Пүүжээд байхад яаж тийм олон саналыг 2-3 хан хоног дотор цуглуулж чаддаг байнаа. өөрөө өгөөд байсан юм биш биз