АНУ-ын Сенатын танхим өчигдөр цагаачлалын тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр АНУ-д хууль бусаар оршин сууж буй 11 сая цагаач иргэнийг бүртгэлжүүлэх зэрэг олон чухал асуудыг багтаасан цагаачлалын тухай шинэ хууль ирэх наймдугаар сард Конгрессоор хэлэлцэгдэхэд бэлэн болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн 2011 оноос цагаачлалын системийн шинэчлэлийг боловсруулсан ирсэн бөгөөд энэ нь түүний ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын чухал амлалтуудын нэг байсан юм.
АНУ-ын Сенатын танхимын гишүүдийн 68 хувийн саналаар цагаачлалын шинэ хуулийг дэмжин баталсан аж. Түүнчлэн Сенатын танхимаар хилийн хамгаалалтыг чангатгахад 38 тэрбум ам.доллар төсөвлөснийг дэмжин баталсан байна.

Сэтгэгдэл ( 0 )