Монгол улсад архивын салбар нь 1958 оноос архивын эрхлэгч, фондчин гэсэн 2 орон тоотойгоор эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хотын нутгын захиргааны байгууллагын баримтыг өөр дээрээ төвлөрүүлэн ажиллаж ирсэн түүхтэй. Өдгөө Монгол улсад архивын салбар үүсч хөгжсөний түүхт 55 жилийн ойн өдрүүд тохиож байна. Ойн хүрээнд “Бид нэг салбарынхан” спортын бага наадмыг өчигдөр өнөөдөр хоёр өдөр зохион байгуулж буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын спорт зааланд болж өндөрлөх юм. Өчигдөр наадмын нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, нийт тамирчиддаа спортын амжилт хүслээ. Нийслэлд архивын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын албан хаагчдыг танилцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллүүлэн идэвхитэй байдлыг өрнүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, спортоор тэргүүлэх баг хамт олныг шалгаруулах зорилгоор уг наадмыг зохион байгуулж байна. Тэмцээн Волейбол, ширээний теннис, олс таталт гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд нийслэлийн Нутгийн захиргааны 20 байгууллагын 10 баг тамирчид оролцож байна.

Сэтгэгдэл ( 1 )
монголын архив наян жилийн туухтэй