Хүчээр биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэргийн шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 29

Нутаг нэгтнүүдээ худалдаалж, хүчирхийлсэн, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан Д.Мөнхсайхан нарын долоон хүнийг энэ сарын 2-нд 09.00 цагаас Баянгол дүүргийн шүүхэд шүүнэ. Хурлыг О.Жанчивнямбуу, А.Алтанхуяг, Ц.Оюунчимэг нар даргалаж , өмгөөлөгчөөр Ц.Уртнасан нарын есөн хүн оролцох аж. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3-т зааснаархохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн хэргийг давтан үйлдсэн 113.2.1-т зааснаар хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, түүнчлэн өөр хүнийг эрхшээлдээ байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, ашиг олгон хахуульдах аргаар хүнийг хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсандамжуулсан хэргийг давтан үйлдсэн, 113.2.2-т зааснаар хоёр буюу түүнээс олон хүнийг, 124.2-т зааснаар биеэ үнэлэхгазар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэрэгт буруутган шүүх юм байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.169) 2025 оны 03 сарын 13

эсхүл гэж юу гэж байгаа юм бэ? уул шугам даа бол Эсвэл гэж байгаа байх!!! сэтгүүлч хүн шүү дээ!!!

1  |  0
ZOCHIN(103.11.195.160) 2025 оны 03 сарын 13

TSAAZ AMITNII JAAHAN OHID SHYYDEE IU MEDEH IUM BE NAS YAVSAN MYY SAING MEDEHGYI ITGENE SHYYDEE AL AL

1  |  0
any(124.158.125.83) 2025 оны 03 сарын 13

yllah heregtei

1  |  0
zaya (202.179.2.45) 2025 оны 03 сарын 13

ahij garj itehgui boltol ni yallah heregte

1  |  0
irgen(49.0.200.42) 2025 оны 03 сарын 13

iim iymnuudiig hatuu yallah heregtei

1  |  0
Top