Б.Баатархүү: Айл болгонд байдаг архичдаас “суралцах” юм их бий

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Хошин урлагийн тайз, кино дэлгэцэнд бүтээсэн дүрүүд нь ихэвчлэн архичин нөхөр байдаг гэх жүжигчин Б.Баатархүүгээс фэнүүд нь учрыг лавлажээ. “Та яагаад архичны дүрийг ийм сайн гаргаж тоглодог юм бэ. Архи хэрэглэсэн хүний авир ааш, байгаа байдлыг хүртэл яг адилхан дуурайх юм. Арай өөрөө тийм биш биз” хэмээн хардах маягтай асуусан юм байх. Хариуд нь мань эр” Өө, яалаа гэж.

Баяр ёслолоор архи дарс тохируулж хэрэглэх үе байлгүй яахав. Харин надад яагаад ч юм бэ, дандаа архичны дүр оногдоод байна. Эхний үед гайхдаг л байлаа, сүүлдээ бүх тоохоо больсон. Айл бүрт л архичин байдаг шүү. Манайханд ч нэг тийм “хүнд” нөхөр бий.

Тэгэхээр би иймэрхүү архичдын ааш араншин, үг яриа, үйлдэл бүрийг харсаар байгаад өөрийн мэдэлгүй суралцсан байх. Өнөөгийн нийгэмд бараг дасал болсон зүйл дээ. Гудамжинд тасраад уначихсан юмуу энд тэнд агсам согтуу тавьж байгаа архичид ямар олигтой харагдах вэ. Хүмүүс намайг архи уудаг болохоор ийм сайн жүжиглэж байгаа гэж бодвол эндүүрэл шүү” гэсэн тайлбар өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7777a(218.153.250.192) 2025 оны 03 сарын 13

myndag jvjigchin bac lam bolj togloxoopoo goe togoldog chvv dee

1  |  0
Top