Долоон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгтэнг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Хулгайн хэрэгт холбогдогч долоон удаагийн үйлдэлтэй этгээдүүдийг илрүүлжээ. Тодруубал, 2012 оны хоёрдугаар сараас 2013 оны хоёрдугаар сар хүртэл нийт долоон удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн 5, 6, 19, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, Баянзүрх дүүргийн 3, 15-р хорооны нутаг дэвсгэрт нийтийн автомашин дотроос эд зүйл хулгайлсан 7 удаагийн үйлдлийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг үйлдэгч гэх иргэн Б нь бусадтай бүлэглэн үйлдсэн байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top