МИАТ компанид их хэмжээний хохирол учруулсан Ч.Хоролсүрэн гэгчийн компани гэдгээр нийтэд танигдсан “Монголиан эйрлайнс” компани нэрээ өөрчлөн “Хүннү эйрлайнс” болсон. Тэгвэл “Хүннү эйрлайнс” компани энэ сарын 23-наас эхлэн Бангкок руу шууд нисч эхлэх болоод байгаа нь хэдийгээр эздийнх нь зарим нэг нь хуулийн дагуу шийтгэгдсэн ч, энэ компанийн ар нь том гэдгийг харуулсан хэрэг юм. Шүүхээс Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг, "Транс трейд" банк бус санхүүгийн байгууллагыг улсын орлого болгосон байгаа. "Транс трейд" ББСБ-ын дүрмийн санд нь байсан 2.3 тэрбум төгрөг, түүний нэр дээр банкинд хадгалагдаж байсан хоёр сая ам.доллар, зургаан тэрбум 600 сая төгрөг зэргийг улсын орлого болгох шийдвэрийг гаргасныг сануулъя. Түүнчлэн төдийгөөс өдийг хүртэл хөшүүрэг сайтай явж ирсэн экс "Монголиан эйрлайнс" буюу өдгөөгийн “Хүннү эйрлайнс” компанийг МИАТ-ийн УБ-Хонгконг-УБ чиглэлийн нислэгийг авах гэж байгаа гэх бор шувуу нисэх боллоо. Бүр Зам тээврийн сайд А.Гансүхийн бодит дэмжлэгээр энэ ажил хийгдэх гээд байгаа гэх. Уг нь МИАТ-ийнхан багагүй цаг хугацааг зориулж байж энэхүү нислэгийн чиглэлийг авч, зорчигч урсгал нь ч гайгүй болж байтал, тэрийг нь “Хүннү эйрлайнс”булаах гээд байгаа аж. Булаах гэж байгаа гэхийн учир нь сайд А.Гансүх ИНЕГ, МИАТ компаниудад санаа оноогоо бандан тас гэдэг байдлаар ойлгуулсан байгаа аж. Түүний эл хандлагад МИАТ-ийнхан тун бухимдангуй хандаж байгаа аж. Ямартаа л бондын мөнгөөр авсан онгоцныхоо өрийг улсад төлөх ёстой байж, орж ирэх ёстой мөнгөний урсгалыг хааж боогоод байгаад эгдүүцэж байгаа юм байна. Хэрэв тэгээд онгоцны өр ширээ төлж дийлэхгүй бол тэрхүү онгоц нь Голомт банкны өмч болно гэх гэрээг А.Гансүх нар хийсэн гэх мэдээлэл ч гарах болов.

Сэтгэгдэл ( 7 )
Lu bold oroltsood baigaa yum bolov uu
TSETSERLGIIN BAGSH NAR GEJ BOON VE VE DAMJISAN LUIVARCHIDIIG SHALGAAJEE NISEHIIN TSETSERLEGIIN PONTONII MONGO GEJGIIN DOOR LUIVAR HIISEN BAYACHSAN BAGSH NAR TSONDOO BAN SHVV DEE ODOOGOOS 5 JILIIN OMNOOS BAYACHISAN SHVV LUIVARCHIDIIG BVGEDIIG NI TSAG HUGTSAA GELGVI SHALGAAJEE
Тэгсэн тэгсэн тэр үнэн Тэгээд тэр зөвшөөрлийг ХҮннүд өгч байгаа гэдэг ч үнэн
Гансүх сайд ажил авмагцаа ИЗНИС-ийн олон улсын нислэгийн албан ёсоор ном журмын дагуу авсан байсан зөвшөөрлийг цуцалж тэр компанид ажиллаж бас шинэ ажилд суралцаж ч байсан олон монгол залуучууд ажилгүй болоход хүрсэн Энэ бол АН-ын хийсэн ажил шүү дээ Ерөнхийлөгчөө АН-ыг шударга байлгаач
ene hund tolgoi bhgui.tolgoi ni jenkogiih
АН итгэл үзүүлээд байхад иймэрхүү байдлаар дээрэмийн үйл ажиллагаа явуулж эхлэх юм бол харамсалтай л байна.Энэ бүгдийг улсын орлого л болгож ард түмэндээ зориулах хэрэгтэй
үнэн бол АТГ-д өгөөд шоронд явуулах ёстой хайртай ах нь тэмцэнэ гээ биз дээ