Хуучнаар Түлэнхийн төвийн дэргэд байрладаг байсан УБЦТС ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв нь ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Их тойруу дахь Хэвлэлийн хүрээлэнгийн хойно шинээр баригдсан өөрийн байрандаа хэрэглэгчдээ хүлээн авч үйлчлэхээр боллоо.
Шинээр орж буй байранд тус компанийн Зүүн түгээх төв, Тоолуурын лаборатори мөн хамт байрлах тул хэрэглэгчид та бүхэнд нэг цэгийн үйлчилгээ авахад улам хялбар болох юм.
Мөн нийслэлийн бүх айл өрх, аж ахуйн нэгжүүд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн байгуулах ажил энэ сарын 3-ны өдрөөс эхэлсэн тул Сүхбаатар дүүргийн иргэд харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөө шинэ байранд очиж гэрээгээ байгуулаарай.

Сэтгэгдэл ( 0 )