Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх “Гишгэсэн мөр” кино концерт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Завхан нутгаараа овоглох дуртай гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг оролцуулсан "Гишгэсэн мөр" нэртэй баримтат кино бүтээж байгаа гэнэ.

Учир нь, эрхэм дуучныг АНУ-д уран бүтээлийн ажлаар очих үед тус улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд уг саналыг тавьсан юм байна. Тиймээс гавьяат жүжигчин  маань "Очирваань уул" уран бүтээлчдийн холбооныхонтойгоо хамтран АНУ-ын баруун эргийн хотуудаар аялж, баримтат киноныхоо зургийг авчээ.

Дашрамд дуулгахад, тэрбээр шинэ дуунуудаасаа бүрдсэн "Өөртэйгөө ярилцахуй" нэртэй шинэ цомгоо удахгүй гаргах гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top