Цахилгааны хязгаарлалт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуу, Хөтөл, Баруунсалаа, Зүүнсалаа, Баянголын ам орчимд зургадугаар сарын 28-ны баасан гаригийн 09:00-21:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийх болсон талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдэгдлээ. Учир нь Баянхошуу дахь 35/6 килоВольтын Ваар дэд станцад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн ажил хийгдэх болсон тул ийнхүү цахилгааны хязгаарлалт хийхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top