Хамгийн сайхан гоёлтой наадамчид “Дээлтэй Монгол”-д өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

“Дээлтэй Монгол-2013” наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ирэх сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Монголчуудын уламжлалт соёл, үндэсний хувцсыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг Улаанбаатар хотын төв талбайд долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Төрт ёсны Их баяр наадам, Монголоороо бахархах омогших сэтгэлийг хүн бүрийн зүрхэнд бадрааж, Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай билээ.

“Дээлтэй Монгол” наадамд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэн, иргэд гэр бүлээрээ, байгууллага хамт олноороо хүрэлцэн ирж оролцохын зэрэгцээ гадны олон жуулчид, төлөөлөгчид Монгол үндэсний дээл хувцсаар гоёж оролцдог болсон нь тус наадмын цар хүрээ хэрхэн өргөжиж байгааг харуулсан хэрэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top