“Тэнгэрийн хүү” жүжгийн дуугаа “Увертюра” хамтлагийнхан дүрсжүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

“Гэгээн муза-2012” наадмын шилдэг бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг “Увертюра” хамтлаг дуулсан билээ. Тус хамтлагийн  “Удиртгал”  нэртэй анхны  цомогт багтсан энэхүү дуу тун удахгүй клиптэй болж үзэгч, сонсогч фенүүдийнхээ сонорыг мялаах гэнэ.  Тодруулбал, хамтлагийн анхны цомгийн  зураг авалт  дээр ажилласан “Image fx creative” студийн хамт олон энэхүү дууны клипийг хийж байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй клипний trailer бэлэн босон байна.

Дашрамд дуулгахад  уг уран бүтээлийн хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-од, шүлгийг Б.Цогнэмэх, дууны найруулгыг “Анир” дуу бичлэгийн студийн захирал, хөгжмийн найруулагч, тус хамтлагийн продюсер Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанхуяг нар хамтран бүтээжээ. “Увертюра” хамтлагийнхан аливаа уран бүтээлийг дээд зэргийн чанартай болгохын тулд сэтгэл зүрхнээсээ хандаж ажилладаг бөгөөд энэ дууны клипэн  дээр ч мөн нөр их хөдөлмөр зарцуулсан гэдгээ дуулгасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(122.201.24.63) 2025 оны 03 сарын 13

Dunìi ugee tavaich

1  |  0
Top