“Ромео & Жульетта” мюзикл жүжгийн тасалбар 35-50 мянган төгрөг болтлоо хямдарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Дэлхий сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу их хайрын тууль болох Уилльям Шекспирийн “Ромео & Жульетта” жүжгийг Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан өнгөрсөн тавдугаар сарын 3-нд тайзнаа тавьсан билээ. Ердөө ганцхан удаа тоглогдсон энэхүү жүжгийн тасалбар 100 ам.долларын үнэтэй байсан нь нэлээд хэл ам дагуулсан бөгөөд үзэгч олны хүсэлтээр дахин тайзнаа амилуулахаар болсон гэнэ. “Ромео & Жульетта” сонгодог мюзикл жүжгийг ирэх сарын 14,15-нд UB Palace-ын концертын их танхимд хоёр удаа дахин тоглох гэж байгаа аж.

Ази тивд анх удаагаа тоглогдсон “Ромео & Жульетта” мюзиклын Ромьеогийн дүрд “А-Capella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд МУГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байгаа бөгөөд монголын урлаг соёлын 350 гаруй уран бүтээлчид 50 гаруй дуу дуулж оролцох юм байна.

“Ромео & Жулетта” мюзиклийг тус жүжгийн анхны багийнхан нэгдэж дахин тоглохоор шийдсэн бөгөөд  өмнө нь 100 ам.доллараар үнэлсэн тасалбараа 35-50 мянган төгрөг болтол нь хямдруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aminaa(49.0.157.143) 2025 оны 03 сарын 13

odoo dahin gargah heregtei baih. valientiinii bayaraar gargaach. zarim humuus uzeh heregtei bah.

1  |  0
Top