Монголын морин спорт, уяачдын холбооноос энэ онд хэд хэдэн сонирхолтой ажил хийхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал 3000 морь зэрэг уралдуулж, 10 мянган морьтныг нэг дор жагсаан, дээрх “номинациуд”-аар Гиннесийн номд бичигдэх зорилго тавьжээ. Түүнчлэн энэ зундаа багтааж дэлхийн адууны баярыг тэмдэглэхээр болсон байна. Удахгүй энэ талаар тус холбооны удирдлага хуралдсаны дараа тодорхой мэдээллийг хэвлэл мэдээллээр цацах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )