СТА Д.Хишигбаяр: Эхнэртээ хэзээ ч мартагдахгүй, хамгийн “нандин” бэлэг барина

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Төв аймгийн “Монгол туургатан” хөгжимт драмын театрын захирал болсноосоо хойш хувийн уран бүтээлээ түр завсарлаад байгаа дуучин Д.Хишигбаяр өнөөдөр дэлгүүр хэсээд их л завгүй гүйж яваа сурагтай. Учир нь, түүний хань болох дуучин Р.Дэлгэрмаа энэ өдөр 34 нас хүрч буй бөгөөд урлагийн хосууд төрсөн өдрийн баяраа нижгэр тэмдэглэхээр эртнээс төлөвлөжээ. Нийтийн дууны ертөнцөд учирсан хайрын дууны хамтрагчид маань амьдрал, уран бүтээлээ холбоод багагүй хугацааг үдэж байгаа билээ. Хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж, тоглолтынхоо тайзан дээр өвдөг сөхөрсөн романтик залуу Д.Хишигбаяр амьдралынхаа хамгийн аз жаргалтай агшин болох хуримын ёслолоо тун ч нууцлаг үйлдсэн адтай нэгэн.

Өдгөө хос цомог болон тус тусынхаа уран бүтээлд анхаарч эхэлсэн гэх дуучин хос сонирхуулах зүйл ихтэй яваа нь тодорхой. Харин энэ өдөр 34 нас хүрч байгаа дуучин эхнэртээ ямар бэлэг өгөх гэж байгаа талаар Д.Хишигбаяраас лавлахад “Эмэгтэй хүний хувьд хамгийн нандин, бас хэзээ ч мартагдахааргүй үнэ цэнэтэй бэлэг сонгоно доо” хэмээсэн юм. Мэдээж хэрэг, нийтийн дууны ертөнцийг өнгөлж яваа сайхан бүсгүй Р.Дэлгэрмаа ч романтик нөхрийнхөө “нандин” бэлгийг тун удахгүй гардах биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top