Дуучин Ану: Би амаржаагүй, найз охиноо л эргэх гэж очсон

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Нэгэн үе “Гала” хамтлагаар овоглож явсан шавилхан охин өдгөө рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бүрдүүлж буй чадварлаг уран бүтээлч болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Дуу, клип, стиль имижээс гадна хөдөлмөрч чанараараа бусдаас ялгардаг түүний хувьд цомог, тоглолт, “Хөөрхөн дэлхий” сан, хүмүүнлэгийн ажил гээд олон зүйлд анхаарал тавьж явдаг нэгэн. Харин хэсэг хугацаанд мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарч, уран бүтээлээ түр завсарласан дуучин бүсгүй саяхнаас сэтгүүлийн зураг авалт, шинэ дууны бичлэг хийлгэж эхэлсэн тухайгаа сонирхууллаа. Энэ дашрамд, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй түүний талаарх мэдээллүүд үнэн эсэхийг лавласан юм.

-Уран бүтээлийн ажилдаа эргэж орж буй тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна лээ?

-Тийм ээ, өнгөрсөн есдүгээр сараас хойш уран бүтээлээ хийгээгүй шүү дээ, би. Уран бүтээлээ завсарлаад багагүй хугацааг үдсэн байна. Харин саяхнаас уран бүтээлийнхээ ажилд орлоо.

-Яг одоо зураг авалтад бэлтгэж байна гэлээ. Ямар төрлийн зураг авалт болохыг сонирхож болох уу?

-“Cosmopolitan” сэтгүүлийн зураг авалтад орох гээд make up хийлгэж сууна. Хажуугаар нь бяцхан зав гаргаж, үдийн хоолоо идлээ./инээв/

-Уучлаарай, таныг хэдхэн хоногийн өмнө “Гурван гал” эмнэлэгт нярайлж, хөөрхөн охинтой боллоо гэсэн мэдээлэл тархаад байгаа. Энэ үнэн гэж үү?

-Үгүй ээ, үнэхээр ташаа мэдээлэл байна. Янз бүрийн арга хэмжээ, зураг авалтад зориулан миний нүүрэнд make up хийдэг нэг авьяаслаг найз охин бий. Тэр маань “Гурван гал” эмнэлэгт саяхан нярайлсан учраас бидний хэдэн найзууд баяр хүргэн эргэлтээр очсон хэрэг. Найзуудын маань дунд олны танил хүмүүс цөөнгүй байсан шүү дээ. Гэтэл яагаад зөвхөн намайг “онилж” худлаа мэдээлэл тараагаад байгааг ойлгохгүй юм. Үнэхээр би хэдхэн хоногийн өмнө тэгж амаржаад, ээж болчихсон бол өнөөдөр зураг авалтад орох гээд ингэж суухгүй шүү дээ.

-Өөрөөс тань лавлаж асуухгүйгээр ингэж бичсэнд их л гомдсон байх даа?

-Гомдохоосоо илүүтэй гайхах сэтгэл төрж байна. Өглөөнөөс хойш хэвлэлийнхэн утас “халтал” ярьж, энэ тухай асууж эхэлсэн. Гэтэл би үдээс хойш эхлэх чухал зураг авалтад бэлтгэж сэтгэл санаагаа тайван, бас өөдрөг байлгах ёстой шүү дээ. Энэ мэт худал хуурмаг, тулга тойрсон асуудлуудад анхаарал хандуулж, элдэв хүмүүст тайлбар өгч энергиэ алдмааргүй байна. Намайг зөвхөн уран бүтээлийнхээ төлөө шамдаж, өөрийн зорьсон бүхэндээ анхаарч яваа гэдгийг уншигч, сонсогчдод минь дамжуулж өгөөсэй гэж хүсч байна. Та бүхэнтэйгээ тун удахгүй шинэ уран бүтээл, сонин сайхан мэдээллээр дүүрэн уулзана аа.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ii(210.216.171.185) 2025 оны 03 сарын 13

kim kardiashan-g duuraih gd yadchihjee

1  |  0
hehe(122.201.18.173) 2025 оны 03 сарын 13

vneheer l turuugvi yum bol ert oroi hezee negen tsagt olond medegdeh bailgvi de eh hvn bolchihood turvvlsen hvvhdee araich nuuhgvi bailgvi de

1  |  0
kkk.(182.160.13.112) 2025 оны 03 сарын 13

ene neg duuraimal yum odo uuru uurigu bichuulj bi end bna shuu geh ged bdgiimu haashaaen.mayaglahaas uurig medehgui yum bas od ged bodchood yavaad bdgiin.buur neg yadzan.bnga l uurigu harj tolidsoor bgad mayaglahin don tuszan.odo buur dontzon bna

1  |  0
gerlee(182.160.11.101) 2025 оны 03 сарын 13

vs goy yaaj urgahaaraa ingej urgadag bnaa

1  |  0
Altaa(76.171.252.196) 2025 оны 03 сарын 13

Duuchin altantsetseg ene 2 ulam l ijilhen bolood baihiin...yamagata nuud uu ???

1  |  0
gah gah(122.201.17.202) 2025 оны 03 сарын 13

bux um ni xiimel um chini yaaaj turdiiim be

1  |  0
ataarhagchid zail(202.179.20.184) 2025 оны 03 сарын 13

yoo muusain ataarhagchid neeree yaadyyn chadjiine za yu

1  |  0
.(182.160.10.20) 2025 оны 03 сарын 13

yun huurhun sxn be boon mes zasalshdee

1  |  0
^^(182.160.10.20) 2025 оны 03 сарын 13

sxn huuhen daanj duulna gj alai boon zaswar

1  |  0
Top