Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгсөн иргэдэд Сонгуулийн ерөнхий хорооноос 1000 төгрөгийн нэгж өгч урамшуулсан. Тэгвэл санал хураалтын үеэр иргэдийг “Өргөө” кинотеатрт гарч буй кинонуудаас дуртайгаа сонгож, 1000 төгрөгөөр үзэх боломжтой гэх яриа тархаж, тус байгууллагын фэйсбүүк хуудсанд энэ тухай тавигдсан нь олон хүнийг баярлуулсан хэрэг болов.
Гэвч энэ бүхэн худал зүйл болохыг нотолж, “Өргөө” кинотеатрын менежер хэвлэлийнхэнд ханджээ. Тэрбээр дээрх яриаг үгүйсгэн “Уг мэдээлэл бол үндэслэлгүй. Манай кинотеатраас ийм мэдээлэл гараагүй. Өөр хэн нэгэн манай байгууллагын нэрийг ашиглаж, уг мэдээллийг тараасан” хэмээн үзэгч олноо баярлуулан “гомдоов”.

Сэтгэгдэл ( 1 )
Xarin tiimee xumuus tertei tergui songuulia ogox geed ochij bxad ingej muuxai xudlaa yarix shaardlaga bsn uu? Negj ch gex shig ter negj ni bas oroogui gej emee ovoo nar yarij bna lee sh de unexeer xariutslagagui muuxai zuil sedcheed teriigee ch bieluulj chadaxgui yum daa