Төгөлдөр хуурч С.Одгэрэл “Solo recital” тоглолтоо сонирхуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Италийн Имола хот дахь Төгөлдөр хуурчдын академид суралцаж буй төгөлдөр хуурч С.Одгэрэл ирэх сарын 1-нд ХБК-ийн танхимд  “Solo recital тоглолтоо сонирхуулах гэнэ.  
Тоглолтын эхний хэсэгт барокко үеийг илтгэх Бахын хоёрдугаар “Партита” болон классицизмын төлөөлөгч Моцартын соната К.570-р үргэлжлэх бөгөөд XVII-XVIII зууны дэг жаягтай хөгжмийн онцлог, тэр дундаа дундад зууны үеийн эртний бүжгийн хөгжмүүд дээрх зуунуудад хэрхэн мэргэжлийн хөгжимд  тусгалаа олсныг харуулах юм байна.

Харин дэд хэсэгт нь импрэссионист хөгжмийн төлөөлөгч Дебюссийн Сюйт Бэргамаскаар үргэлжлэх бөгөөд романтизмын дууч Фридрих Шопены бадрангуй “Полонез”-оор өндөрлөх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top