Монголын хошин урлагийн салбарт олон жил тасралтгүй зүтгэж, гайхалтай тоглолтоороо хүмүүст инээд баяр бэлэглэж, хошин урлагийн нэрийг дээш өргөж яваа жүжигчин бол яахын аргагүй Монгол Улсын Гавьяат жүжигчин, "Шинэ үе" продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёо юм. Гавьяат жүжигчин Н.Ариунболд олон авъяастай төдийгүй сайн хөтлөгч, найруулагч билээ. Тэрбээр бас "Хурд" хамтлагийн дуулдаг "Ангийн нөхдүүд" зэрэг олны хүртээл болсон арав гаруй дууны шүлгийг бичсэн бөгөөд "Буруу эргэлт", "Үлгэрийн хайр" зэрэг киног найруулж хийсэн. Түүний удирдсан Монголын хошин шогийн "Шинэ үе" продакшин эх орондоо олон тоглолт зохион байгуулж, үзэгч олны хайр талархалыг хүртсэн төдийгүй Өвөр Монголд ч олон удаа урилгаар хүрч, цагаан сарын үдэшлэг зэрэгт оролцож, хэл соёл, үндэс угсаа нэгтэй Өвөр Монголчууддаа шилдэг тоглолтоо хүргэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )