“Харанга”-ын Лхагваа наадмаар тоглолт хийхээр болов

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн үзэгч, сонсогчиддоо бэлэг барих нь. Үе, үеийн сонсогчдын дууг нь сонсох дуртай “Харанга” хамтлаг ирэх жил 25 нас хүрэх гэж байгаа. Энэ ч утгаараа, тус хамтлагийн гитарчин Б.Одсүрэн өнгөрсөн сард "Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн.

Тэгвэл энэ жилийн Үндэсний баяр, наадмаар “Харанга” хамтлагийнхан сонсогч, фенүүдтэйгээ дахин уулзахаар товоо зарлаж байгаа аж. Энэ удаад дуучин Х.Лхагвасүрэн бие даасан тоглолтоо хийх гэж буй бөгөөд ирэх сарын 13, 14-нд Соёлын төв өргөөг “доргиох” төлөвлөгөө боловсруулж яваа гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(124.205.215.40) 2025 оны 03 сарын 13

ZAAVAL UZNEE CD GEE GARGANA BIZ DEE HUUCHIN GOY DUUNUUDAA DUULAARAI TA NAR TASARHAI SHUU ODOO HURTEL TA NARIIN DUULSAN DUUG SONSOH DURTAI LHAGVAA TA SHUU

1  |  0
Top