“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох иргэний хэргийн талаар гарсан Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 854 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 519 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 563 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг өчигдөр хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас хариуцагч “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд нь  хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг илрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул хүсэлтийг хангахаас татгалзав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top