Ирэх наймдугаар сарын 1-нээс иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэхээр болжээ. Энэ талаар нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ. Иргэдэд зуслангийн газар өмчлүүлэхдээ Газрын тухай хууль болон түүнтэй холбогдох дүрэм, журмын дагуу өмчлүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл зуслангийн 0.7 га газрыг иргэдэд үнэ төлбөргүй өмчлүүлэх аж.
Энэ ажил хэрэгжиж эхлэхээс өмнө зуслангийн газрыг төлөвлөх хэрэгтэй байгаа талаараа мэдээлсэн юм. Түүнчлэн иргэдэд зуслангийн газар өмчлүүлэхдээ ногоон бүс, ойн сав бүхий газар, усны сав бүхий газарт өмчлүүлэхгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )