Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөөд урамшуулалд нь авсан 1000 нэгжээ тархины хорт хавдар туссан Б.Танан охинд хандивлах аян өрнөөд байна. Фэйсбүүк болон твиттер хуудсаар нэгдсэн залуус хамт олноороо, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө нэгжээ хандивлаж байгаа аж. Хамгийн сүүлд гэхэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Б.Танан охины хандивын дугаарт мессеж илгээлээ. Тэрбээр "Хурдан эдгээд адал явдалтай, урт удаан, аз жаргалтай амьдралыг туулаарай" хэмээн ерөөжээ. Олон хүн түүнийг даган мессеж бичиж байна.
Та ч бас Б.Танан охинд туслах аянд нэгдэж 150650 дугаарт мессеж илгээгээрэй. Дашрамд хэлэхэд энэ дугаарт явуулсан нэгжнээс үүрэн телефоны операторууд ямар нэгэн шимтгэл авахгүй юм. Эмчилгээнд нь 180 сая төгрөг хэрэгтэй байгаа бяцхан охинд мессеж илгээж байгаа фэйсбүүк, твиттерийн залуустаа баярлалаа.

Сэтгэгдэл ( 3 )
150660 geel yavuulchih bi saya yavuulsan bolj bna
Б.Танан 4 настай бөгөөд Солонгос улсад эмчилгээ хийлгэх 180 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Саналаа өгч эрхээ эдэлснийхээ хариуд үнэгүй авч байгаа 1000 нэгжээ энэ охины хандивын дугаарт мессеж бичиж хандивлаж буян болохыг уриалж байна. Хандивын 150650 гэсэн дугаарт мессеж бичихэд 495 төгрөгийн нэгж унах тул та хоёр удаа мсж явуулах боломжтой юм. Нийслэлийн хэмжээнд л гэхэд 800 гаруй мянган сонгогч саналаа өгөх тоо гарсан. Хэрэв сонгогч бүр Б.Танан охины дугаарт нэг мессеж бичвэл 396 сая төгрөг цуглах юм. 150650 дугаараас үүрэн телефоны операторууд ямар нэгэн шимтгэл авахгүй бөгөөд Б.Танан охины дансанд шууд 459 төгрөг орох болно.
s1000 negjee utsandaa hiitsiin tgd yabuulah gsen yabdguiee yaaj yabuulhuu