Зам тээврийн 9 осол гарч 18 хүн гэмтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

2013 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай илрүүлсэн 1243 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. бүртгэгдэн шалгагдаж байгаа 36 хэргийн эзэн холбогдогч нь илэрч үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.  

Хоногийн хугацаанд нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон 2 хэрэг гарч эзэн холбогдогч нь тогтоогдсон, бусдын биед гэмтэл учруулсан 3, хулгайлах 4, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн 1, дээрэм 1, танхайрах 5, зам тээврийн хэрэг 16, осол 9 гарч 18 хүн гэмтсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top