2013 оны МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан бус байдлаар энэ сарын 14-16-ны хооронд гадаад улс орнуудад байгаа монголчуудын санал хураалтаар эхэлсэн билээ. Энэхүү санал хураалтанд тэдгээр гадаад улс орнуудад ажиллаж амьдарч байгаа 4248 иргэн саналаа өгсөн юм. Тиймээс хуулийн дагуу тэрхүү сонгогчдын саналыг сонгуулийн өдрийн орой буюу өнөөдөр орой 22.00 цагаас сонгуулийн санал хураалт дууссаны дараа автомжуулсан машинд уншуулан дүнг гаргах болно. Уг үйл явцыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байдлаар явуулна гэдгээ СЕХ-ноос мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )