СЕХ-ноос сонгуулийн явцын байдлаар 12.00 цагт мэдээлэл хийхдээ ямар нэгэн зөрчил илрээгүй хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл Өвөрхангай аймагт сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл гарсан тухай мэдээлэл ирээд байна. Эх сурвалжийн мэдээлснээр Өвөрхангай аймгийн Сант сумын 47 дугаар хэсгийн хороон дээр багийн засаг дарга У.Мөнхтогтох гэгч мөнгө тарааж байгаад баригдсан гэв. Түүнийг 16800 төгрөг гэсэн хүснэгт хийгээд, гишүүддээ өгч байсныг хэсгийн хорооны ажилтан мэдээд цагдаад хандсан байна. Гэхдээ энэхүү мэдээллийг албаны эх сурвалжууд одоогоор батлаагүй аж.

Сэтгэгдэл ( 0 )