Манай орныг зорин ирэх жуулчдын цуваа энэ үеэс ид эхэлдэг. Тэгвэл Улсын драмын эрдмийн театрын хамт олон жуулчдад зориулан тоглолт хийхээр болжээ. Тэд энэ сарын 28, 29, 30-нд монгол ёс заншлыг харуулсан “Бэр гуйх ёслол” тоглолтоор жуулчдын сэтгэлийг хөдөлгөх юм байна.
Өөрөөр хэлбэл монгол ёс заншил ямар байдгийг энэ тоглолтоороо харуулж, Монголоо танилцуулах аж. Тус театрын хамт олон энэхүү тоглолтыг Цагаан сарын үеэр тайзнаа тавьж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )