”Татар” хамтлагийнхан 13.00 цагт саналаа өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Ямар нийгмийг бүрдүүлэхийг хүсэж байна, түүндээ оролцох боломж чинь саналаа өгөх явдал гэж Ан Сан Су Чи Монголд ирэхдээ хэлж байсан билээ. Амьдарч буй нийгмийнхээ амьдралд идэвхтэй оролцогч нь байхаар залуус саналаа өгч байгаа аж. Тэр дундаа урлаг спортынхон идэвхтэй саналаа өгч байгаа юм байна.

Тухайлбал "Татар" хамтлагийн гишүүд нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны 20-р сургуулийн урд талын цэцэрлэгт байрлах сонгуулийн хэсгийн хороонд 13.00 цагт саналаа өгөх гэж байна. Мөн дуучин Д.Болд өглөө эрт Хан-Уул дүүргийн 15-р хорооны 115-р сургууль дээр очиж саналаа өгсөн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top