“Соёлын өв- Хамтын ажиллагааны шинэчлэл” үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

“Соёлын өв- Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт сонирхолтой үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын хилээр гарах гэж байгаад хил дээр хураагдсан эртний өв, соёлын олдворууд тавигдах бөгөөд Улаанбаатар хотын гаалийн газрын 7 давхарт зохион байгуулагдах юм.

Мөн энэ үеэр Гаалийн ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Соёл ,спорт, аялал жуулчлалын газрууд санамж бичигт гарын үсэг зурж, яаманд энэхүү олдворуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ давхар болно.Үзэсгэлэн энэ сарын 28-ыг хүртэл үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top