Нийслэлчүүд сэрэхгүй бол сайхан л зүүд зүүдлэх нь

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Нийслэлчүүд бид сэрэхгүй бол сайхан л зүүд зүүдлэж байна. Энд хэн нэгнийг муулах гэсэн, аль эсвэл хийж бүтээж буйг нь баллуурдах гэсэн санаа огтоос байхгүй гэдгийг дуулгачихая. Гэхдээ яагаад сайхан зүүд зүүлэх болсны шалтгааныг хэлье. Сүүлийн хэдэн жилийн турш Улаанбаатар хотын замыг нөхөж цойлдож, зарим газар нь шинээр тавьж буй. Гэсэн ч нүглийн нүдийг цаасаар хуурна гэгчээр зарим зам нь хэдхэн сар наслаад л хагарч цоорч эхэлдэг. Ингээд л машинаа гамнасан нөхдүүд цоорхойноос бултаж мулт мушгиж, огцом дарж явсаар заримдаа зам тээврийн осол гаргах нь энүүхэнд. 

Үүнээс гадна Улаанбаатар хотын ногоон байгууламж гэж том асуудал байна. Жилийн жилд хоолой солих нэрийдлээр шороог нь ухаж буцаагаад дарахдаа ногоон байгуулмж зүлэг энэ тэр гэхчилэн гол асуудлаа мартчихдаг. Ингээд л овойсон шороо үлдэж түүн дээр нь амьдрах, ургах чадвар сайтайгаараа хогийн ургамал л ургаж байгалийн гэхээсээ илүүтэй нийслэлийн хатуу үалгуурыг давдаг. Үүнээс үүдэн нийслэлчүүд хогийн ургамалын, тоосонцорын харшилтай болж нус нулимстайгаа хутгалдаж явдаг нь ч нууц биш. 

Уг нь нийслэлийг моджуулж чадахгүй юм аа гэхэд зүлэгжүүлнэ гэдэг тийм ч хүнд асуудал биш. Гэтэл наад замын ийм асуудлаа шийдэж чадаагүй нөхдүүд зүүдээ ярьж эхэллээ. Юу гээч.

Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 61 гудамж талбайг хамруулан нийт 318 га талбайд тохижилтын ажил хийх төслийг танилцуулжээ. Сэрэхгүй бол сайхан л юм. Бүртийх ч хоггүй, нүд сэргэмээр мэлийсэн сайхан ногоон гудамжнууд. Гудамжийг ийн үлгэрийн диваажин болгох төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн зардлыг НИТХ-аар хэлэлцэн батлах бөгөөд тохижилтын ажлыг Нарны замаас хойш Их тойруугийн гудамж доторхи хотын гол гудамж, өргөн чөлөө, цэцэрлэгт гудамж, зам талбай бүхий газруудад хийхээр төлөвлөсөн гэж байгаа.

Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтот хөтөлбөр болон  Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн  “Агаар цэвэр Улаанбаатар” зорилтын хүрээнд хотын орон зайн төлөвлөлтийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зам талбайг шинэчлэн сайжруулж, байнгын үйл ажиллагааг хангах тухай тусгасан байдаг. Тиймээс  Улаанбаатар хотын сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орчин бүхий талбай бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуйн, гүйлтийн зам барьж байгуулахаар энэхүү тохижилтийн зураг төслийг боловсруулсан гэх.
 
Энэхүү төслийг боловсруулахдаа, Их тойруу доторхи гудамж талбайг 6 зэрэглэлд ангилан төлөвлөж, зэрэглэл тус бүрийн зам, ногоон байгууламж, хашаа хайс, гэрэлтүүлэг барилга, хаяг, сурталчилгаа болон бусад бүрдэл хэсэг бүрт тавигдах шаардлагыг нарийн зааж өгсөн байна.  Тухайлбал нэгдүгээр зэрэглэлийн тохижилтод их тойруу, бага тойруу болон бусад өргөн чөлөөнүүд багтсан байна. Энэ хэсгийн тохижилтын ажлын цэвэр талбай нь 44,7 га байгаагаас явган зам 29,3 га, дугуйн зам 9,9 га, ногоон байгууламж 5,5 га талбай байгаа юм байна. Энэ хэсэгт 10 гүүрэн гарц, 6 нүхэн гарц хийхээр төлөвлөжээ. Харин 2 дугаар зэрэглэлийн тохижилтод хотын чанартай гол гудамжууд багтсан бөгөөд 12,2 га нь явган зам, 2,9 га талбайд дугуйн зам, 4,8 га талбайд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байгаа юм байна. Их тойруугийн хэмжээнд 6 байршилд газар доорх нүхэн гарц, 13 байршилд явган зорчигчийн гүүрэн гарц барихаар төлөвлөж сайхан гэгчийн зураг хөрөг гаргажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmm(203.91.118.226) 2025 оны 03 сарын 13

chi muu uuruu l naad zvvdneesee serj vz. yasan olon vgtei muu*****ve.

1  |  0
Sogi(202.179.20.138) 2025 оны 03 сарын 13

Toso baij l ajil bolno. UB min goe bolno. Hedhen sarin dotor oor bolson l bizdee. Zuud zuuudelej baij ter n bielne. TOMOOOR SETGE.

1  |  0
mongol(31.209.233.140) 2025 оны 03 сарын 13

yagaad bolohgui gj?zoriod zutgrevel buteej l taarna.Cham shig uheents yumnuud l ih saad boloh baih daa

1  |  0
б(112.72.12.233) 2025 оны 03 сарын 13

таалагдаж байна

1  |  0
Top