Өмнөговь аймгийн Гурвантэс суманд гурван ихэр хүүхэд мэндэлсэн баяртай мэдээ дуулгая. Тус сумын Баясах багийн иргэн Нямцэрэн тав дахь удаагийнхаа төрөлтөөр 1,9 кг хүү, 2,1 кг охин, 2,2 кг охин төрүүлжээ. Одоогоор гурван ихэр болон ээжийн биеийн байдал сайн байгаа аж. Тус суманд гурван ихэр хүүхэд мэндэлсэн нь сумын хэмжээнд хамгийн анхны тохиолдол бөгөөд гурван ихрийн аав Батжаргал, ээж Нямцэрэн нар хоёр хүү, таван охин нийт долоон хүүхэдтэй өнөр гэр бүл болж байгаа юм. Тэдний гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл ( 4 )
goy medee bn
ta nar ali sariin umnuh medeellee dahij gargaad baihiin
bayar hurgey. Urgelj jargaltai shn ger bh boltugai
yasan goe ym ve mongoliin urs mash olon boltugai az jargal husii